카테고리: Монгол

Нэг ширхэг шарсан тахиа /чикен/ хорин мянган воноор авч идэхэд хэцүү болж

fried-chicken-690039_960_720

11-р сарын 19-ний өдөр чикены франчайз BBQ-гийн гол нэрийн бүтээгдэхүүнүүүд дээд тал нь 2.000 воноор өссөн байна. Өнгөрсөн жил үнээ нэмэгдүүлнэ гэж зарлаж байгаад засгийн газрын холбогдох байгууллагуудын шалгалтын улмаас үнэ өсгөж чадаагүй бөгөөд түүнээс хойш нэг жил хагасын хугацаа өнгөрчээ.

Тус компаниас салбар сүлжээ газруудын хүсэлтийн дагуу гэсэн байр суурьтай байгаа боловч салбар сүлжээ газрууддаа нийлүүлэх түүхий эдийн үнийг ч мөн бага зэргээр өсгөх гэж байгаад цуцалсан гэсэн мэдээ тархан түүнд таатай хандахгүй байгаа салбар сүлжээ газрууд ч байна. Ихээр бодоод 5.000 воны хүргэлтийн мөнгийг нэмбэл 20 мянган вон гарантай байгаа чикены үнийн талаар хэрэглэгчид ойлгохгүй байна.

Continue reading “Нэг ширхэг шарсан тахиа /чикен/ хорин мянган воноор авч идэхэд хэцүү болж”

Солонгос хүмүүс амьдралын сэтгэл ханамжиндаа 6.6 оноо

success-846055_960_720

Солонгос хүмүүс амьдралдаа өгч буй сэтгэл ханамж 10 онооноос 6.6 оноотой байгаагаар гарчээ. 11-р сарын 20-ын өдөр Эрүүл мэнд халамжийн яамнаас улс орон даяар 20-иос дээш насны 1000 хүнийг хамруулан ярилцлага хэлбэрээр авсан ‘2018 оны нийгмийн хангамжийн талаарх бүх ард түмний судалгаа’-гаар ийнхүү гарчээ.

Нас бүрээр ангилж үзвэл 20 нас(6.88 оноо)-ныхан хамгийн өндөр оноо өгчээ. 30 нас(6.73оноо) ба 50 нас(6.71оноо) түүний дараа, 40 нас(6.6оноо) ба 60-аас дээш насныхан(6.19оноо) харьцангуй бага оноо өгсөн харагдаж байна.

Continue reading “Солонгос хүмүүс амьдралын сэтгэл ханамжиндаа 6.6 оноо”

Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг баривчлах үеэр өндрөөс унаж осолдсон гадаад ажилчны асуудлын талаар НҮБ-аар хэлэлцэнэ

UNӨнгөрсөн 8-р сард Засгийн газраас хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг баривчлах ажиллагаа явагдах үед гадаад ажилчин өндрөөс унаж осолдсон асуудлын талаар НҮБ-аас хэлэлцэх төлөвтэй байна.

Today Media-мэдээлснээр 12-р сарын 3-наас 4-ны өдөр Швейцарийн Женев хотод болж буй Арьс өнгөөр алагчлах үзлийг устгах хорооны хурал(The International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination)-аас Солонгосыг хэлэлцэх хэсэгт энэ асуудал хэлэлцэгдэх төлөвлөгдсөн байна.

Баривчилгааны явцад алдаа гарсан эсэх талаар шалгаж буй цагдаагийн газраас саяхан “Гэмт хэргийн шинж чанаргүй” гэж тухайн хэргийг хаажээ.

Continue reading “Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг баривчлах үеэр өндрөөс унаж осолдсон гадаад ажилчны асуудлын талаар НҮБ-аар хэлэлцэнэ”

Гэр бүл эмэгтэйчүүдийн яамнаас Шинэ аавуудад зориулсан гарын авлага

456

11-р сарын 1-ний өдөр Гэр бүл эмэгтэйчүүдийн яамнаас Шинэ аавуудад зориулсан гарын авлага гаргаж улс орон даяарх эрүүл мэндийн газрууд болон эмэгтэйчүүдийн эмнэлгээр тараасан хэмээн мэдэлэл хийлээ.

Тус гарын авлагад хүүхдийн өсөлтийн үе шат бүрийн онцлог болон хүүхэд асарч бойжуулах аргын тухай аавуудын туршлагаас оруулсан байна.

Олон соёлт гэр бүлийг дэмжих сайт ‘Данури’ дээр англи, хятад, япон, вьетнам, тагалог хэл дээр орчуулан гаргажээ.

Continue reading “Гэр бүл эмэгтэйчүүдийн яамнаас Шинэ аавуудад зориулсан гарын авлага”

2016 оны 5-р сард үйлдвэрлэгдсэн Luncheon Meat лаазалсан хиамнаас бактери илэрч

444

Лаазалсан хиаман бүтээгдэхүүн Luncheon Meat-аас бактери илэрчээ.

Хүнс эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хамгаалах газраас 2016 оны тавдугаар сарын 17-ны өдөр үйлдвэрлэгдсэн Чонжонвоны Luncheon Meat нэртэй лаазалсан хиамнаас бактери илэрч, худалдаалахыг хориглон эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа хэмээн мэдэгдлээ.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалдаг Daesang компаниас байгууллагынхаа вэб хуудсаар дамжуулан “ ‘ Luncheon Meat’ лаазалсан хиамнаас бактери илэрсэн асуудалтай холбоотойгоор хэрэглэгч та бүхнээс чин сэтгэлээсээ хүлцэл очиж байна” хэмээгээд лаазалсан хиамны бүх бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон худалдаагаа түр хугацаагаар зогсоохоор болжээ.

Continue reading “2016 оны 5-р сард үйлдвэрлэгдсэн Luncheon Meat лаазалсан хиамнаас бактери илэрч”

Гадаад иргэдээс жолооны дүрмийн шалгалтыг дараах гурван хэл дээр л авахаар цөөрүүлж

automotive-1866521_960_720 (1)
Зам тээврийн газраас урьд 10 хэл дээр жолооны үнэмлэхний дүрмийн шалгалтыг авч байсан бөгөөд үүнийг 3 хэл дээр л өгч болохоор цөөрүүлжээ.

Урьд нь англи, хятад, вьетнам, япон, монгол, орос, тагалог, камбожи, индонез, тайланд зэрэг хэл дээр дүрмийн шалгалтыг өгч болж байсан бөгөөд өнгөрсөн 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн англи, хятад, вьетнам хэлнээс бусад 7 хэлийг байхгүй болгосон байна.

Зам тээврийн газраас байхгүй болгосон хэл дээр шалгалт өгч байгаа иргэний тоо цөөн байсан учир ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.

Continue reading “Гадаад иргэдээс жолооны дүрмийн шалгалтыг дараах гурван хэл дээр л авахаар цөөрүүлж”

2018 Орон нутаг даяарх Гадаад ажилчдын цуглаан болов

444

Сөүл хотын Гуанхуамүн талбайн ойролцоох Санхүүгийн төвийн урд 10-р сарын 14-ний үдээс хойш Гадаад ажилчдын цуглаан болж өнгөрлөө.

Үйл ажиллагааг зохион байгуулагч талаас ойролцоогоор 1000 орчим хүн хамрагдсан энэ жил Сөүлийн ойролцоо явагдсан Гадаад ажилчдын цуглаан дунд хамгийн өргөн хүрээтэй цуглаан болсон талаар мэдээлжээ.

Тэд
1. Гадаад ажилчид ажлын байраа чөлөөтэй солих, Ажил олгох зөвшөөрлийн тогтолцоог устгах, Ажил хийх зөвшөөрлийн системийг нэвтрүүлэх
2. Гадаад ажилчдын цалингийн доод хэмжээг бууруулахаа зогсоох
3. Байрны мөнгө цалингаас суутгах зааврыг устгаж, амьдрах байрны нөхцлийг сайжруулах
4. Гадаадын ажилчдыг хүч хэрэглэн баривчлахыг эсэргүүцэх
5. Бүртгэлгүй гадаад ажилчдыг хууль ёсны оршин суух эрхтэй болгох
6. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйд ажиллаж буй гадаад ажилчдыг ялгаварласан Хөдөлмөрийн хуулийн 63-р зүйлийг устгах
7. Гадаадын эмэгтэй ажилчдыг ялгаварлах, хүчирхийллийг зогсоох
8. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн дадлагажуулагчийн тогтолцоог устгах
9. Нийгмийн даатгалд төлсөн мөнгө буцааж олгох
10. Цагаачлалын хуулийг дордуулахын эсрэг байх. Цагаач иргэдийг амьд явах эрхийг дээдлэх зэргийг шаардсан байна.

Чонгечон голын хоёр талд 50 м орчим зайд Гадаадын ажилчдын болон цагаач иргэдийг орж ирэхийг эсэргүүцсэн цуглаанууд тус тус болж өнгөрлөө.

Continue reading “2018 Орон нутаг даяарх Гадаад ажилчдын цуглаан болов”