Нийгэмд зай барих дэглэмийн шатлалыг өөрчилж, улс даяар нэгдүгээр шатлалын дэглэмийг үргэлжлүүлэхээр

Солонгосын Засгийн газар арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Нийгэмд зай барих 3 шатлалтай байсныг 5 болгон өөрчилж хэрэгжүүлэхээр болжээ.

Шинэ шатлалаар ‘өдөр тутмын ариутгал халдваргүйжүүлэлт’ 1-р шатлал, ‘тухайн орон нутагт хадварын тархалт эрчимжвэл’ 1,5-2 шатлал, ‘улс орон даяар халдварын тархалт эрчимжвэл’ 2,5-3 шатлал зэргээр нийт 5 шатлалд ангилах юм байна.

Долоо хоногийн турш өдөрт халдвар авч буй хүний тоо хот суурин газарт 100, суурин бус газарт 30-аас доош байвал 1-р шатлал, хот суурин газар 100-аас, суурин бус газарт 30-аас дээш бол 1,5-р шатлал зэрэг нэг шатлалаар нэмэгдэнэ.

Нийгэмд зай барих шинэ шатлалаар төвлөрөн хяналт тавих 9 салбарын үйлчилгээний орчин болон энгийн 14 бүгдэд 1-р шатлалд амны хаалт зүүх, үйлчлүүлэгчдийн нэрсийн жагсаалт гаргах зэрэг арга хэмжээ авахыг үүрэгжүүлсэн байна.

Засгийн газраас эхний ээлжинд шинээр хэрэгжүүлж эхлэх зай барих дэглэмийн 1–р шатлалыг улс орон даяар хэрэгжүүлэхээр болсон бөгөөд олноороо халдвар авч тархалт эрчимжих тохиолдолд шатлалыг нэмэгдүүлэхээр болжээ.

Утасны оператор төв зэрэг олноороо халдвар авсан Чонан, Асаны хувьд тухайн орон нутгаас 1,5 -р шатлалын дэглэмийг хэрэгжүүлж байгаа бөгөөд халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байвал хот суурин газарт ч 1,5-р шатлалд шилжүүлэх боломжтой хэмээн Засгийн газраас тайлбарлалаа.

Хамгийн их өөрчлөгдсөн зүйл гэвэл торгууль ногдуулах боломжтой болсон явдал юм. Ариутгал халдваржуулалтын дэглэмийг зөрчих тохиолдолд байгууллагыг 3 сая вон хүртэл, үйлчлүүлэгч хувь хүнийг 100 мянган вон хүртэл торгууль ногдуулахаар болжээ.

<사회적 거리두기 개편 시행 “전국 1단계 유지”>

한국 정부가 11월 7일부터 기존 3단계에서 5단계로 확대된 새로운 사회적 거리두기 체계를 시행한다. 

새 거리두기 체계는 ‘생활방역’ 1단계와, ‘지역유행’ 1.5, 2단계, ‘전국유행’ 2.5, 3단계 등 총 5단계로 나뉜다. 

1주일간 1일 평균 국내발생 확진자 수가 수도권 100명이고 비수도권 30명 미만을 유지하면 1단계, 수도권 100명 이상에 비수도권 30명 이상이면 1.5단계 등 한 단계씩 격상하는 방식이다.

새 거리두기 체계에서는 중점관리시설 9종과 일반관리시설 14종 모두, 거리두기 1단계부터 마스크 착용, 출입자명단 관리 등 방역수칙을 의무적으로 준수해야 한다. 

정부는 일단 새로운 사회적 거리두기 체계에서도 전국적으로 1단계를 유지한다. 

하지만 집단감염 등이 나타나면 언제든 거리두기를 상향 조정할 수 있다. 

콜센터 등 집단감염이 나타난 천안과 아산에선 지자체가 자체적으로 거리두기를 1.5단계로 상향했고, 확산세가 이어지면 수도권 지역에서도 1.5단계로 상향할 수 있다는 게 정부의 설명이다. 

가장 달라진 건 과태료를 부과할 수 있다는 점이다. 

방역 수칙을 어길 경우 관리자에게는 300만원 이하, 이용자에게는 10만원 이하의 과태료가 부과된다. 

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google photo

Google의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중