Ирэх жилээс Солонгосын хүн ам буурч эхлэх бөгөөд цагаач гаралтай хүн ам 2020 онд 3 сая 520 мянгад хүрнэ

Төрөлт буурсантай холбоотойгоор Солонгосын хүн ам 2021 оноос буурах төлөвтэй байгаа бөгөөд иргэншил авсан гадаад иргэд болон цагаач иргэдийн хоёрдахь үе зэрэг ‘цагаач гаралтай’ хүн амын тоо 20 жилийн туршид 1сая 300мянгаар нэмэгдэх төлөвтэй байгаагаар гарчээ.

Аравдугаар сарын 15-ны өдөр Статистикийн төв газраас мэдээлснээр гадаад дотоодын иргэдийн хүн амын төлөв байдлаас харвал энэ жил 2 сая 220 мянга байгаа цагаач гаралтай иргэдийн тоо 2040 онд 3 сая 520 мянга болж өсөх хандлагатай байна.

Иргэншил авах гадаад иргэдийн тоо 210 мянгаас 540 мянга болж, хоёрдахь үеийн цагаач иргэдийн тоо 280 мянгаас 700 мянга болж нэмэгдэнэ.

Статистикийн төв газраас гадаад иргэдийн тоо ч 1 сая 730 мянгаас 2 сая 280 мянга болж нэмэгдэнэ хэмээн таамаглаж байна.

Нөгөө талаар энэ жил 50 сая 50 мянга байгаа хүн амын тоо ирэх жил 50 сая 30 мянга болж буурч эхлэх бөгөөд 2040 онд 48 сая 570 мянга болох төлөвтэй байна.

<내년부터 인구 감소…이주배경인구 2020년 352만>

저출산 문제로 한국인 수는 2021년부터 감소하지만, 외국인을 포함해 귀화자·이민자 2세 등 ‘이주배경’ 인구는 20년간 130만명 늘어날 것이란 전망이 나왔다.

10월 15일, 통계청은 내·외국인 인구전망을 통해 올해 222만명인 이주배경 인구가 2040년 352만명으로 늘어날 것으로 추산했다.

귀화자가 21만명에서 54만명으로, 이민자 2세는 28만명에서 70만명으로 늘어난다.

통계청은 외국인도 173만명에서 228만명으로 늘어날 것으로 예측했다. 

반면, 올해 5,005만명인 내국인 인구는 내년 5,003만명으로 줄기 시작해 2040년에는 4,857만명까지 감소할 전망이다. 

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google photo

Google의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중