Хилээр орж ирж буй Коронагийн халдвартай гадаад иргэн хорио цээрийн журмыг зөрчвөл эмчилгээний бүх зардлыг өөрөөр нь төлүүлнэ

Наймдугаар сарын 14-ны өдөр Солонгосын Засгийн газраас “Хилээр орж ирж буй гадаад иргэн эмчилгээний зардлыг өөрөө хариуцах тухай” хэлэлцсэн талаар мэдээлэл хийжээ.

Цаашид тус улсын хилээр орж ирж буй гадаад иргэн Коронагийн халдвартай нь тогтоогдвол хилийн хорио цээрийн албанаас авч буй арга хэмжээг дагаагүй түүнийг санаатайгаар зөрчин эмнэлгийн ажилчдад дарамт учруулах тохиолдолд эмчилгээний зардлаа хувь хүн өөрөө хариуцахаар болж байна.

Засгийн газраас наймдугаар сарын 17-ны өдрийн 00 цагаас эхлэн Солонгос улсын хилээр орж ирсэний дараах ариутгал халдваргүйжүүлэлт, тусгаарлалтын шатанд Коронагийн халдвартай нь тогтоогдсон гадаадын иргэн тус улсын хорио цээрийн журмыг зөрчвөл эмчилгээний зардлаа бүгдийг нь өөрөө хариуцахаар болгож арга хэмжээ авах болж байна.

Тусгаарлалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зөрчих юмуу шинжилгээний бичгийг хуурамчаар бүрдүүлэх зэрэг үүнд багтах юм.

Наймдугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас эхлэн Коронавирусийн халдвартай нь тогтоогдсон гадаадын өвчтөний улс Солонгос иргэнд эмчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлж буй эсэх, хэр хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа зэргийг харгалзан эмчилгээний зардлын тодорхой хэсгийг эсвэл бүгдийг дэмжих зэрэг журмыг улс бүрээр гарган баримтлах төлөвлөгөөтэй байна.

Тус улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан урт хугацааны оршин суух эрхтэй гадаад иргэний хувьд даатгалын хөнгөлөлтнөөс бусад өөрийн хариуцах хувийг иргэн өөрөө  хариуцах зарчмыг баримтлахаар төлөвлөж байна.

Харин тус улсад оршин сууж байхдаа халдвар авсан гадаад иргэний хувьд орон нутагт халдварыг тараахгүйн үүднээс одоо хэрэгжүүлж буй арга хэмжээний адилаар эмчилгээний зардлыг тус улс хариуцахаар болж байна.

<해외유입 외국인 확진자 격리 명령 위반하면 치료비 전액 부담>

8월 14일, 대한민국 정부가 ‘해외입국 외국인 치료비 자부담 방안’을 논의해 발표했다.

앞으로 대한민국에 입국하는 코로나19 외국인 확진자가 방역당국의 조처를 따르지 않거나 고의로 부담을 줄 경우 치료비 전액을 부담하게 된다.

정부는 8월 17일 0시부터 외국에서 한국으로 입국한 뒤 검역 또는 격리 과정에서 확진 판정을 받은 외국인이 국내 방역 조처를 위반했을 때 치료비 전액을 본인이 부담하도록 했다.

격리 명령을 포함해 방역 조처를 위반하거나 유전자 검사 결과를 허위로 제출하는 경우 등이 이에 해당한다.

8월 24일 0시 이후부터는 외국인 확진자의 해당 국가가 한국 국민에 대해 치료비를 지원하는지, 어느 정도 지원하는지 등을 고려해 국적별로 치료비 일부 또는 전부를 부담하도록 할 계획이다.

정부는 국민건강보험에 가입된 장기체류 외국인에 대해서는 공단 부담금을 제외한 본인 부담금에만 치료비 자부담 원칙을 적용할 계획이다.

다만, 국내에서 감염된 외국인에 대해서는 지역사회 전파 차단을 위해 현재와 같이 치료비 등을 지원할 예정이다. 

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google photo

Google의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중