Солонгос улсад оршин сууж буй гадаад иргэд хилээр гарахдаа дахин орох зөвшөөрөл авах, Корона вирусийн шинж тэмдэггүйг гэрчилсэн эмчийн магадлагаа үзүүлэх үүрэгтэй болгож түүнийг хэрэгжүүлж эхэлнэ

Photo by Owen Beard on Unsplash
Photo by Owen Beard on Unsplash

Зургаадугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Солонгос улсад бүртгэлтэй, урт хугацаагаар оршин сууж буй гадаад иргэд хилээр гарахдаа дахин орох зөвшөөрөл авах бөгөөд буцаж орж ирэхдээ тухайн улсынхаа эрүүл мэндийн байгууллагаас олгосон Корона вирусийн шинж тэмдэггүйг баталсан магадлагаа бичиг үзүүлэх үүрэгтэй болж байна.

БНСУ-ын Хууль Зүйн яамнаас гадаадаас тээгдэн орж ирэх вирусийг зогсоохын тулд дээрх агуулга бүхий урт хугацаанд оршин сууж буй гадаад иргэн дахин орох зөвшөөрөл авах, эмчийн магадлагаа үзүүлэх үүрэгтэй болгож арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ тавдугаар сарын 23-ны өдөр мэдэгджээ.

2010 оноос эхлэн урт хугацаагаар оршин суух эрхтэй гадаад иргэн хилээр гарсаны дараа 1 жилийн дотор буцаж орж ирэх тохиолдолд дахин орох зөвшөөрөл авахаас чөлөөлөгдөж иржээ. Харин одоо ирэх зургаадугаар сараас эхлэн дээрх зөвшөөрлийг авалгүй нутаг буцсан гадаад иргэний оршин суух эрх цуцлагдах юм байна.

Дипломат (A-1), Албан ажил(A-2),  Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу(A-3),  болон Солонгос гаралтай иргэн( F-4) визтэй гадааад иргэн дахин орох зөвшөөрөл авахгүй.

Дахин орох зөвшөөрлийг Гадаадын иргэн харьяатын газруудад өөрийн биеэр очин авах бөгөөд буцаж хилээр орж ирэхдээ тухайн улсынхаа эрүүл мэндийн байгууллагаас гаргасан магадлагаа бичиг зайлшгүй шаардах юм байна.

Эмчийн магадлагаа нь хилээр орж ирэх өдрөөс 48 цагийн өмнө хийгдсэн, солонгос эсвэл англи хэл байх бөгөөд Корона вирусийн шинж тэмдэг байгаа эсэх болон магадлагаа гаргасан газар, он сар өдөр зэрэг агуулга зайлшгүй бичигдсэн байна.

Дипломат (A-1), Албан ажил(A-2),  Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу(A-3),  болон Солонгос гаралтай иргэн( F-4) визтэй гадаад иргэдээс эмчийн магадлагаа шаардахгүй.

Түүнчлэн БНСУ-ын Гадаад дахь улсын байгууллагаас гаргаж өгсөн тусгаарлалтаас чөлөөлсөн бичиг бүхий хөрөнгө оруулагч, кампанийн ажилтан эмчийн магадлагаа авах үүргээс чөлөөлөгдөнө.

<한국 체류 이주민 출국 후 재입국시 진단서 의무 조치 시행>

6월 1일부터 한국에 등록한 이주민이더라도 출국 후 재입국하려면 재입국 허가를 받고 현지 의료기관이 발급한 진단서를 제출해야 한다. 

5월 23일, 법무부는 코로나19 해외 유입 차단을 위해 이 같은 내용의 ‘등록외국인 재입국 허가제’와 ‘진단서 소지 의무화’ 조치를 시행한다고 밝혔다. 

한국 정부는 2010년부터 등록 외국인이 출국한 뒤 1년 안에 재입국하면 재입국 허가를 면제해왔다. 

6월부터는 재입국 허가를 받지 않고 출국하는 외국인은 등록이 말소 처리된다.

외교(A-1), 공무(A-2), 협정(A-3) 체류 자격이 있는 외국인과 재외동포(F-4)는 기존대로 재입국 허가를 받지 않아도 된다.

재입국 허가는 전국 출입국·외국인 관서를 방문해 신청할 수 있다.

재입국 심사 때 현지 의료기관이 발급한 진단서 제출도 의무화했다.

진단서는 출국일로부터 이틀(48시간) 전에 국문 또는 영문으로 발급한 서류여야 하며 코로나19 관련 증상 유무와 검사자·검사일시가 포함돼야 한다.

외교·공무·협정 체류자격이 있는 외국인과 재외동포는 진단서를 제출하지 않아도 재입국할 수 있다.

재외공관이 발급한 ‘격리면제서’가 있는 투자자와 기업인도 진단서 제출 의무가 면제된다.

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google photo

Google의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중