
Коронавирусийн улмаас Солонгосын хилээр орж ирэхийг зогсоохын тулд гэрээт ажилчны виз(E-9)-тэй гадаадын ажилчид түр хугацаагаар хилээр гараад эргэн орж ирэхийн тулд тус улсад өөрийгөө тусгаарлах байртай байх шаардлагатай бөгөөд түүнийгээ баталгаажуулсан байх ёстой юм байна.
Тавдугаар сарын 4-ны өдөр Хөдөлмөрийн яамнаас дээрх агуулга бүхий гадаад ажилчдын амралт, ажилдаа эргэн орох, тус улсын хилээр орж ирэх шат дамжлагыг хянах талаарх төлөвлөгөөг баталжээ
.
Үүнд Зүүн өмнөд азийн улс орнуудын ихэвчлэн гадаадын гэрээт ажилчид болох (E-9)визтэй иргэд хамрагдах юм байна.
Одоогийн байдлаар (E-9)визтэй тус улсад хөдөлмөр эрхэлж буй 260-270 мянган гадаад ажилчин байгаа бөгөөд тэдний 4,200 гаруй гадаадын ажилчин түр хугацаагаар нутаг буцаад эргэн ирэхээр бэлдэж байгаа юм байна.
Түр хугацаагаар нутаг буцсан гадаадын ажилчин нь хилээр орж ирэхээс өмнө ажил олгогч, элчин сайдын яам зэрэгтэйгээ тохиролцон өөрийгөө тусгаарлах байраа бэлдсэн байх хэрэгтэй бөгөөд өөрийн улсдаа байгаа гэрээт ажилчид хариуцсан төвүүдээр дамжуулан өөрийгөө тусгаарлах байрны баталгааг авсан байх ёстой юм байна.
Хэрвээ тус баталгаа бичиггүй тохиолдолд онгоцонд суухад асуудал үүсэх магадлалтай.
<이주노동자, 자가격리 장소 있어야 입국 가능>
코로나19의 한국 내 유입을 차단하기 위해 고용허가제 취업비자(E-9)릍 보유한 이주노동자가 일시 출국했다가 입국하려면 국내 자가격리 장소를 확인받아야만 한다.
5월 4일 고용노동부는 이 같은 내용의 휴가 복귀 외국인노동자 입국관리 강화 방안을 내놓았다.
대상은 동남아시아 국가 국민이 주로 발급받는 E-9 비자 소지자다.
현재 E-9 비자를 통해 국내에 취업한 외국인노동자는 26만~27만명으로 추산되고, 이 중 약 4,200명이 본국에 일시 귀국했다가 한국 복귀를 앞두고 있다.
일시 출국한 외국인노동자는 입국 전 사업주, 대사관 등과 협의해 자가격리 장소를 마련해야 하고 현지 센터를 통해 자가격리 확인서를 발급받아야 한다.
외국인노동자가 확인서를 소지하지 않을 경우 탑승권 발권이 어려울 수 있다.