Халдварт өвчинтэй тэмцэх газрын шаардлагыг зөрчсөн гадаад иргэдийн визийг цуцалж албадан гаргана

fence-3585348_1280

Халдварт өвчинтэй тэмцэх газрын шаардлагыг зөрчсөн гадаад иргэдийн визийг цуцалж албадан гаргана

Тус улсад коронавирусийн халдвар авсан гэж сэжиглэгдэж байгаа эсвэл халдвар авсан нь батлагдсан гадаад иргэн өөрийгөө тусгаарлах шаардлагыг биелүүлээгүйн илэрсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авахаар болжээ.

Гуравдугаар сарын 19-ний өдөр Хууль зүйн яамнаас өөрийгөө тусгаарлаагүй, шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх зэрэг халдварт өвчинтэй тэмцэх газрын шаардлагыг биелүүлээгүй гадаад иргэний виз болон оршин суух зөвшөөрлийг цуцлаж, зөрчсөн үйлдлийн хэр хэмжээнээс шалтгаалан тус улсаас албадан гаргах, дахин орж ирэхийг хориглох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна.

Хууль зүйн яамнаас коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн эсвэл халдвартай нь тогтоогдсоны дараа өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авалгүй дэлгүүр хоршоо, хоолны газар зэрэгт орсон гадаад иргэнийг илрүүлсэн бөгөөд өөрийн үүргээ биелүүлэхийг шаардан ийнхүү арга хэмжээг авахаас өөр аргагүй болсон хэмээн тайлбарлалаа.

Хууль зүйн яамнаас өөрийгөө тусгаарлах арга хэмжээ зэргийг аваагүйн нэмэлтээр халдваргүйжуулэлтийн арга хэмжээ авсан, халдварыг тараасан зэрэгтэй холбоотой хохирол учруулах тохиолдолд холбогдох яам тамгын газартай тохиролцон тухайн гадаад иргэнээс хохиролыг нэхэмжлэх арга хэмжээг ч мөн авах болно хэмээн мэдэгдлээ.

<방역당국 지시 어긴 외국인 비자 취소 · 강제추방>

한국 내에서 코로나19 감염 의심 또는 확진 판정을 받은 외국인이 자가격리 지시에 불응하다가 적발되면 강력한 제재를 받게 된다.

3월 19일 법무부는 자가격리·검사·치료 등 방역당국의 지시에 불응하는 외국인은 해당 비자 및 체류허가를 취소하고 위반 행위의 중대성에 따라 강제추방·입국금지 처분도 부과할 예정이라고 밝혔다.

법무부는 코로나19 감염 증상이 나타나거나 확진 판정을 받은 뒤에도 자가격리 조치를 취하지 않고 상점과 음식점 등에 방문한 외국인인 적발되자 자발적 의무 준수를 확보하기 위해  이 같은 조치를 시행한다고 설명했다.

법무부는 자가격리 조치 등을 위반해 추가적인 방역조치 및 감염확산 등에 따른 손해를 유발할 경우 관계부처와 협의하여 해당 외국인에게 손해배상을 청구하는 방안도 추진하겠다고 밝혔다.

 

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google photo

Google의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중