
Баривчилгаанд өртөх вий гэсэн түгшүүр нь бүртгэлгүй оршин сууж байгаа гадаад иргэдийн даралт ихсэж өвчинд нөлөөлөх магадлалтай гэсэн анализ гарлаа.
Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Ханьян Их сургуулийн Глобол Олон соёлын судлаач И Чан Ху багшийн Сөүл Жунру дүүрэг Франчиско сургалтын танхимд зохион байгуулсан Солонгос дахь цагаач иргэдийн эрүүл мэндийн холбоо(Migrant Workers Health Association in Korea)-ны 20 жилийн ойд зориулсан симпиозиумын үеэр тавьсан илтгэлдээ ийнхүү дурджээ.
И багшийн нүүр тулж ярилцаж судалгаа хийсэн Масанд амьдардаг Бангладеш иргэншилтэй 10 гадаад ажилчны 7 нь бүртгэлгүй оршин сууж буй иргэд байв. Тэд баривчилгаанд өртөх вий хэмээн чөлөөт цагаар гадагшаа хол явж чаддаггүй хэмээжээ.
Гадаадын ажилчид даралт ихсэж байгаа шалтгаанаа нутагтаа байгаа гэр бүлийнхэндээ санаа зовох, ажил хийж байхдаа авч буй стресс, согтууруулах ундаа, тамхи зэрэг буруу зуршилаас болж байгаа хэмээн тайлбарлажээ. Бангладеш ёс заншлын онцлог болох өрхийн тэргүүн нь гэр бүлийнхээ амьжиргааг хариуцдаг байдал түүнээс үүдэх санхүүгийн дарамт нь баривчилгааны талаарх түгшүүрийг нэмэгдүүлж байгаа хэмээн И багш тайлбарлалаа.