Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль шинэчлэгдэв

최저임금법

Өнгөрсөн 5–р сарын 28-ний өдөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн төсөл БНСУ-ын Үндэсний Ансамблейн Ерөнхий хуралдаанаар батлагдав. Тус хуулийн шинэчилсэн хэлбэрт нэмэгдэл хөлс болон унаа хоолны мөнгө зэрэг тэтгэмжийн нэг хэсгийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд багтаах тухай агуулга багтсан байна.

Үндэсний Ансамблэй болон Засгийн газраас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэт өссөнтэй холбогдуулан ажил олгогчдод очиж буй дарамтыг бууруулахын тулд гэж тайлбарлаж байгаа боловч ажилчдын зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн үр дүнг алга болгох гэсэн арга хэмжээ хэмээн хүчтэй эсэргүүцэж байна.

Өнөөг хүртэл үндсэн цалин, нэмэгдэл хөлс, унаа хоолны тэтгэмж зэргээр ангилан хувиарлан цалингийн баримтанд үндсэн цалин, албан тушаал болон ажил үүргийн нэмэгдэл хөлс зэрэг тогтмол цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд оруулан тооцож иржээ. Шинэчлэгдсэн хууль батлагдсанаар дараа жилээс эхлэн дээр дурдсан дээр нэмэгдэн нэмэгдэл хөлс болон унаа хоолны мөнгө зэрэг тэтгэмжийн нэг хэсэг ч мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд багтахаар болсон байна.

Нэмэгдэл хөлсний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25%-иас илүү гарсан мөнгө, хоол унааны мөнгөний 7%-иас илүү гарсан мөнгийг тус тус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд оруулан тооцох юм байна. Энэ харьцаа нь шатлалтайгаар явагдах бөгөөд 2024 он гэхэд нэмэгдэл хөлс ба унаа хоолны мөнгө бүхэлдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд оруулан тооцох юм байна.

Сарын цалингийн доод хэмжээ болох 1,570,000 воны үндсэн цалинтай, нэмэгдэл хөлс 500,000 вон, унаа хоол зэрэгт 200,000 вон авдаг ажилчны хувьд нэмэгдэл хөлсний 1,570,000 воны 25%, /390,000 вон/, унаа хоолны мөнгөний 7%, /110,000 вон/-оос илүү гарсан мөнгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд оруулан тооцно. Нэмэгдэл хөлс дотор 110,000 вон болон унаа хоолны мөнгө дотор 90,000 вон нь үндсэн цалинтай хамт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодогдоно гэсэн үг юм.

Ажилчин тус бүрийн цалин өөр өөр байдаг. Ижилхэн 2,500,000 воноос бага цалин авдаг ч гэсэн нэмэгдэл хөлс болон унаа хоолны мөнгө харьцангуй их авдаг ажилчны хувьд шинэчлэгдсэн хуулиар цалингийн хэмжээ өөрчлөгдөж багасах болохнээ.

Засгийн газрын зүгээс энэ удаагийн хуулийн шинэчлэл хийснээр цалин багатай ажилчдын цалинг хамгаалах болон жижиг дунд үйлдвэрүүдэд очиж байгаа дарамтыг багасгах зэрэг хоёр зорилготой байсан бөгөөд түүний тэнцвэрийг хадгалахаа илэрхийлж байсан. Ажилчин ангийн зүгээс энэхүү хуулийн шинэчлэлийн эсрэг хатуу зогсож байна.

5월 28일, 최저임금법 개정안이 국회 본회의를 통과했다.

개정안은 정기 상여금과 식비, 교통비 등 복리후생비 일부를 최저임금에 포함하는 내용을 담고 있다.

국회와 정부는 최저임금의 급격한 인상에 따른 사용자의 부담을 덜기 위한 것이라고 설명하고, 노동계는 최저임금 인상 효과를 없애는 조치라며 강하게 반발하고 있다.

지금까지는 일반적으로 기본급, 상여금, 식비, 교통비 등의 항목으로 나뉘어 있는 월급 명세서에서 기본급과 직무·직책 수당 등의 고정 수당만 최저임금 산입범위에 포함됐다.

개정안이 통과되면서 내년부터는 최저임금 산입범위에 정기 상여금과 복리후생비 일부가 포함된다.

상여금의 경우 최저임금의 25% 넘는 금액, 식비나 교통비 등의 복리후생비는 7% 넘는 금액이 최저임금에 포함된다. 이 비율은 단계적으로 낮아져 2024년이면 정기상여금과 복리후생비 전액이 포함된다.

월 최저임금인 157만 원을 기본급으로 받고 상여금을 50만 원, 복리후생비를 20만 원 받는 근로자의 경우 상여금은 157만 원의 25%인 39만 원, 복리후생비는 7%인 11만 원을 넘는 금액부터 최저임금에 포함됩니다. 상여금 중 11만 원과 복리후생비 중 9만 원이 기본급과 함께 최저임금으로 산출되는 셈이다.

근로자마다 임금의 세부 항목이 다르다. 똑같이 2,500만 원 이하의 임금을 받고 있더라도 성과급이나 복리후생비를 상대적으로 많이 받는 저임금 노동자는 개정안으로 인해 피해를 볼 수 있다.

정부는 당초 이번 개편을 통해 저임금 노동자의 임금보장과 중소기업과 소상공인의 부담 완화라는 두 목표 사이에서 균형을 찾겠다고 밝혔다.

노동계는 이번 개정안에 강경하게 맞서고 있다.

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google+ photo

Google+의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중