Хууль зүйн яамнаас Гадаад худалдаа эрхэлдэг гадаад иргэдийн визний тогтолцоонд өөрчлөлт, Солонгос бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ

hamburg-3082070_640

Хууль зүйн яамнаас Солонгос улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлож буй гадаадын худалдааны компаниудын үйл ажиллагааг улам эрчимжүүлэхийн тулд 3-р сараас эхлэн Гадаад худалдаа эрхлэдэг гадаад иргэдийн визний тогтолцоонд өөрчлөлт оруулан хэрэгжүүлж эхэллээ.
Гол агуулга нь гадаад худалдааны үйл ажиллагаа явуулж байгаагаа батлах арга замыг өргөжүүлэх, виз сунгуулахад нь ‘Гадаад иргэнд тодорхойлолт хийж өгөх’ тогтолцоог бий болгон, гадаад худалдаа эрхлэхтэй холбоотой гүнзгийрүүлсэн шатны сургалтыг шинээр нээсэн байна.
Урьд Солонгосын бизнес эрхлэгчдийн холбооноос гаргасан Экспорт импортын үйл ажиллагааны тодорхойлолтоор хязгаарлагдаж байсаныг Гадаад валютын банкнуудын гаргадаг экспортын үйл ажиллагаа хийсэн баримт болон интернет худалдаа хийсэн хуулга зэргээр баталж болохоор шинэчилсэн байна.
Хууль зүйн яамнаас Гадаад худалдаа эрхлэхтэй холбоотой мэргэжлийн сургалтанд хамрагдсан гадаад иргэд дундаас үйл ажиллагаагаа амжилттай явуулах магадлалтай гэж үзсэн гадаад иргэнийг тодорхойлж өгөх тохиолдолд тусгай шалгуураар дүгнэсний дараа оршин суух хугацааг сунгаж өгөх зөвшөөрөл олгох, бизнес эхлүүлж буй гадаад иргэдэд зориулан гадаад худалдаа эрхлэх гүнзгийрүүлсэн сургалтыг шинээр бий болгож 30 цагаас дээш хамрагдсан гадаад иргэнд оршин суух хугацааг сунгах оноот системийн тохирох бүлэгт нэмэлт 3 оноо нэмж өгнө.
2016 оны 3-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн Гадаад худалдаа эрхлэгч гадаад иргэдийг дүгнэх оноот систем (D-9-1)-ыг нэвтрүүлсэнээс хойш тэдэнд тулгарч буй асуудлуудыг шийдэх, хэрэгжүүлэх явцад гарч буй алдаатай болон дутагдалтай талыг засахыг чухалчилсан гэж тайлбарлалаа.

법무부는 한국산 제품 수출에 기여하고 있는 외국인 무역업을 더욱 활성화하고자 3월부터 외국인 무역비자 제도를 개선하여 시행하고 있다.
주요 내용은 무역실적 입증 방식의 다양화, ‘무역비자 기간연장 추천’ 제도 도입, ‘무역 심화교육 과정’ 신설 등이다.
기존 한국무역협회가 발행한 ‘수출입 실적증명서’로 단일화 되어있던 무역실적 입증서류에 외국환 은행 발행 ‘수출실적 증명원’ 및 ‘온라인몰 거래내역’가 포함된다.
법무부 지정 무역 전문 교육기관이 무역 실무교육 이수자 중 창업 성공 가능성이 있는 외국인을 추천할 경우 심사를 거쳐 체류기간 연장을 허용하고, 초기 창업자를 위한’무역 심화교육 과정’을 신설하여 일정시간(30시간) 이상 이수한 외국인에게는 체류기간 연장 허가 시 적용되는 항목별 점수에 추가 점수(3점)를 부여한다.
법무부는 이번 개선이 2016년 3월부터 시행한 무역비자 점수제(D-9-1) 도입 후 무역업자들이 겪는 애로사항 해결, 제도 운영과정에서 나타난 문제점과 미비점을 보완하는 데 중점을 뒀다고 설명했다.

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google+ photo

Google+의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중