Байнгын оршин суух эрхээ 10 жил тутамд сунгалт хийх

club-2492011_640

Байнгын оршин суух эрхтэй гадаад иргэд хойшдоо 10 жил т эрхээ сунгалт хийлгэн, үнэмлэх дахин авна.
.
Гадаад иргэдийн хилээр орж гарахтай холбоотой хуулийн шинэчилсэн заалтыг өнгөрсөн 2-р сарын 28-ны өдөр тус улсын Үндэсний Ассамблейн Ерөнхий хуралдаанаар батлав. Гол агуулга нь ‘Байнгын оршин суух эрхийг сунгах болон түүнийг авах журам’, ‘Түр хамгаалах байрнаас суллах эрх олгох’, ‘Гадаад иргэний хилээр гарахыг яаралтай хязгаарлах’ зэрэг тогтолцоонуудыг шинээр баталжээ.

Байнгын оршин суух эрх бүхий гадаадын иргэд ч тодорхой хугацааны дотор оршин сууж байгаа газрынхаа харьяа гадаад иргэдийн бүртгэл мэдээллийн төвд очин байнгын оршин суух үнэмлэхээ шинэчлэн дахин авахаар болж байна.

Байнгын оршин суух эрх авсан өдрөөс хойш 10 жил болсон гадаад иргэд 2 жилийн дотор, 10 жил болоогүй бол 10 жил болсон өдрөөс хойш 2 жилийн дотор байнгын оршин суух үнэмлэхээ дахин сунгуулж авна.

Заасан хугацаанд байнгын оршин суух үнэмлэхээ дахин сунгуулж аваагүй гадаад иргэдэд 2 сая хүртэлх воны торгууль оногдуулах юм байна .

Мөн түр хамгаалах газар орсон гадаад иргэнийг тус газраас чөлөөлөхдөө урьд нь заавал өөрөө болон батлан даагч нь хүсэлт гаргадаг байсан бол хойшдоо Гадаад иргэдийг түр хамгаалах газрын даргын бүрэн эрхийн хүрээнд ч түүнийг чөлөөлөх боломжтой болж байна.

Мөн гадаад иргэний ‘Хилээр гарахыг яаралтай хязгаарлах тогтолцоо’-г шинээр бий болгож цаазаар авах, бүх насаар болон 3 жилээс дээш хугацаагаар хоригдох ял авах гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа гадаад иргэн зугтах магадлалтай гэж үзэж байгаа тохиолдолд тухайн гадаад иргэнийг шалгаж байгаа байгууллагаас Гадаадын иргэний бүртгэл мэдээллийн газрын хариуцсан ажилтанд ‘Хилээр гарахыг яаралтай хязгаарлах’ хүсэлтийг гаргаж болох хууль ёсны үндэслэл бий болжээ.

Энэхүү хуулийн шинэчлэл нь батлагдсанаас хойш 6 сарын дараагаас хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхлэнэ.

앞으로 영주자격을 취득하는 이주민은 10년 마다 영주증을 재발급 받아야 한다.

출입국관리법 개정안이 2월 28일 국회 본희의를 통과했다. 주요 내용은 ‘영주권 갱신제도 도입 및 영주자격 취득요건 규정’, 보호 일시해제 직권심사 도입, 외국인 ‘긴급 출국정지 제도’ 신설 등이다.

이미 영주증을 가지고 있는 이주민도 일정 기한 내에 체류지 관할 출입국관리사무소(출장소)에서 영주증을 재발급 받아야 한다.

영주자격을 취득한 날부터 10년이 경과한 사람은 관련 법 시행 2년 이내, 10년 미만인 사람은 10년 경과한 날부터 2년 이내 영주증을 재발급 받아야 한다.

기한 내에 영주증을 재발급 받지 않은 이주민에게는 200만원 이하의 과태료가 부과된다.

외국인보호소 등에 보호되어 있는 외국인의 보호 일시해제의 경우 기존에는 본인이나 신원보증인 등의 청구가 있어야 하나, 앞으로는 보호기관의 소장이 직권으로도 할 수 있게 된다.

또한 외국인의 ‘긴급 출국정지 제도’가 신설돼, 사형이나 무기 또는 장기 3년 이상에 해당하는 죄를 범하였다고 의심되고 도주할 우려가 있는 외국인에 대해 수사기관이 출입국관리공무원에게 ‘긴급 출국정지’를 요청할 수 있도록 법적 근거를 마련했다.
이번 개정안은 공포 후 6개월이 경과한 날부터 시행된다.

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google+ photo

Google+의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

w

%s에 연결하는 중