2017 онд гадаадад зорчсон Солонгос иргэдийн тоо 18%-иар өсөж, Солонгос улсыг зорьж ирсэн гадаад иргэдийн тоо 22% буурав.

aircraft-513641_640

2017 онд гадаадад зорчсон Солонгос иргэдийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 18%-иар өссөн боловч тус улсад зорьж ирсэн гадаад иргэдийн тоо 22%-иар буурчээ.
Энэ сарын 22-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан Статистик мэдээнээс харвал өнгөрсөн жил гадаадад зорчсон Солонгос иргэдийн тоо 53 сая 440 мянга байсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс 17,9%-иар өссөн байна. Нөгөө талаас тус улсад ирсэн гадаад иргэдийн тоо 26 сая 960 мянга, 22,2% буюу 7 сая 710 мянган хүнээр буурчээ.
Тус улсын хилээр орж ирсэн гадаад иргэдийг улс бүрээр харвал Хятад иргэд 4 сая 390 мянга(32.4%), Япон иргэд 2 сая 230 мянга (17.2%), Америк иргэд 960 мянга(7.1%), Тайван улсаас 950 мянган(7.1%) иргэн хамгийн олноор ирсэн байна.
Гадаад иргэдийг тус улсад ирж буй зорилгоор нь ангилж үзвэл аялал жуулчлалын зорилготой буюу түр хугацаагаар ирсэн хүмүүс 77.5%-тай байна. Түүнчлэн гэр бүлийнхэн дээрээ ирэх (5,1%), ажиллах (4,5%) тус тус эзэлж байна.
2017 оны сүүлчээр тус улсад оршин сууж буй гадаад иргэд (түр хугацаагаар ирсэн иргэдийг хамруулсан)-ийн тоо 2 сая 180 мянга болжээ. Үүнд : Хятад (46.7%), Вьетнам (7.8%), Тайланд (7.0%), Америк (6.6%) иргэд эхний байруудыг эзэлж байна.
91–ээс дээш хоног буюу удаан хугацаагаар оршин сууж буй гадаад иргэдийн тоо 1 сая 580 мянга, тэдний 65,2% нь хот суурин газар оршин сууж байна. Түүнчлэн тус улсад цагаачлах хүсэлт гаргасан гадаад иргэдийн тоо 2015 онтой харьцуулахад 31,8%-иар өсөж 9,942-д хүрчээ.

2017년 외국을 다녀온 한국인이 전년보다 18% 늘었지만, 한국을 다녀간 외국인은 22%나 줄어든 것으로 나타났다.
2월 24일 법무부가 발표한 2017년 출입국 통계 자료를 보면 지난해 외국을 오간 한국인은 5천344만명으로 한 해 전보다 17.9%(813만명) 증가했다. 반면 한국을 오간 외국인 방문객은 2천696만명으로 1년 전보다 22.2%(771만명) 줄었다.
외국인 입국자 국적은 중국 439만명(32.4%), 일본 223만명(17.2%), 미국 96만명(7.1%), 대만 95만명(7.1%) 등의 순이었다.
외국인 입국자의 방문 목적은 관광을 포함한 단기체류(77.5%)가 대다수였고, 방문자격(5.1%)과 취업자격(4.5%) 방문이 뒤를 이었다.
2017년 말 한국에 체류 중인 외국인(단기방문 외국인 포함)은 218만명으로 집계됐다.
체류자 국적은 중국(46.7%), 베트남(7.8%), 태국(7.0%), 미국(6.6%) 순이었다.
91일 이상 장기 체류 외국인은 158만명이었고, 이들 중 65.2%가 수도권에 거주하는 것으로 집계됐다.
난민 신청자는 2015년보다 31.8% 증가한 9,942명이었다.

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google+ photo

Google+의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중