Солонгос улсын иргэн болох Иргэншил авах

1510634148146
‘Иргэншил авах’ гэдэг нь аль нэг улсын иргэншилийг аваад тухайн улсын иргэн болно гэсэн үг. Гадаад иргэдийн бодлогод ‘Иргэншил авах’ мөн ‘Харьяат’ гэх үгсийг аль алиныг нь хэрэглэдэг боловч ‘Харьяат’-ын ‘Давхар иргэншил’-ээс ялгаатай тал нь одоо байгаа иргэншилээсээ татгалзаж өөр улсын иргэншил авахыг хэлдэг.
Аливаа нэг улсын иргэншил авна гэдэг нь тухайн улсынхаа иргэн болж байгаа гэдэг утгыг илэрхийлэх учир харьяат болох явдал нь өөрийн иргэншилээ хадгалсан хэвээр тухайн улсад байнгын оршин суух эрхээс эрс өөр ойлголт юм. Жишээ нь : Солонгосын иргэн Америк улсад байнга оршин суух эрх аваад тухайн улсдаа амьдарч байвал ‘Америкт оршин суудаг Солонгос иргэн’ гэх бөгөөд хэрвээ Америкийн харьяат болсон тохиолдолд ‘Солонгос гаралтай Америк иргэн’ гэж дуудагдана.

Төрөхдөө иргэншил, эцэг эхийн иргэншил дагах ‘цусны эрх’ болон төрсөн газраас хамаарах ’хөрсний эрх’ зарчим
Иргэншил авах аргад хүүхэд төрөх үедээ иргэншил авах болон төрсөний дараа өөр улсын иргэншил авах арга гэж байна. Төрөх үедээ иргэншил авах аргыг хамгийн нийтлэг арга гэж хэлж болно. Хүүхэд төрөх үед иргэншил өгөх зарчим нь улс бүрт өөр байх бөгөөд эцэг эхийн иргэншлийг дагах/цусны эрх/ эсвэл төрсөн газрыг дагаж/ хөрсний эрх/ иргэншил өгөх хоёрын нэгийг сонгодог.
Солонгос улсын хувьд эцэг эхийнх нь иргэншилийг нь дагуулж хүүхдэд өгдөг цусны эрхийг зарчим болгодог. Харин эцэг эхийн иргэншил тодорхой биш байх эсвэл иргэншилгүй байгаа үед Солонгос улсад төрсөн эсвэл тус улсад олдсон хүүхэд/гудамжнаас олдсон гэх мэт/-д өөрийнх нь иргэншилийг хамаарахгүйгээр төрсөн газрыг дагаж/хөрсний эрх/ иргэншил өгөх зарчмаар иргэншил олгодог.

Гадаадын иргэн иргэншил авч харьяат болох
Гадаадын иргэн тодорхой нөхцлийг хангасны үндсэн дээр ‘Иргэншил авах’ хүсэлт гаргана. Солонгос улс зарчмын хувьд давхар иргэншлийг зөвшөөрдөггүй учир иргэншил авахын тулд өөрийн улсын иргэншилээсээ татгалзаж байж тухайн улсын ‘Харьяат болох’ шаардлагатай болно.
Харьяат болоход энгийн болон онцгой нөхцөл байх бөгөөд ихэнхи тохиолдолд энгийн нөхцлийг хангаж иргэншил авдаг. Онцгой нөхцлөөр харьяат болох нь Хууль Зүйн Яамны Сайдын зөвшөөрсөн онцгой нөхцөлийг хангасан тохиолдолд боломжтой бөгөөд, БНСУ-ын төлөө гарамгай гавьяа байгуулсан хүний үр хүүхдийг онцгой нөхцлөөр харьяат болгох эсэхэд Ерөнхийлөгчийн зөвшөөрөл хэрэгтэй байдаг.
Энгийн нөхцлөөр харьяат болохын тулд тодорхой нөхцлүүдийг хангасан байх ёстой бөгөөд үүнд оршин суусан хугацаа, санхүүгийн чадвар, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, иргэншилийн шалгалт зэрэг нөхцлүүдийг давах шаардлагатай.
Энгийн нөхцлөөр харьяат болох
1. Солонгос улсад 5-аас дээш жил тасралтгүй оршин суусан хүн
2. Эцэг болон эх нь Солонгос улсын иргэн байсан хүн
– Солонгос улсад төрсөн бөгөөд эцэг болон эх нь Солонгос улсад төрсөн хүн
– Насанд хүрсэний дараа Солонгос иргэн өргөж авсан бөгөөд тус улсад 3-аас дээш жил оршин суусан Гадаадын иргэн
3. Солонгос иргэнтэй гэр бүл болон 2-оос дээш жил тухайн улсад хамт амьдарч байгаа буюу гэрлэлтээ батлуулсанаас хойш 3 жил болсон үүнээс 1-ээс дээш жил тухайн улсад хамт амьдарч байгаа
4. Эцэг болон эх нь Солонгос иргэн
☞ Эцэг эсвэл эх нь иргэншил авсан тохиолдолд түүний хүүхдийн нас, гэрлэсэн эсэх, тус улсад оршин суусан хугацаа хамаарахгүйгээр онцгой иргэншил авах хүсэлт гаргах боломжтой. /Харин насанд хүрсэний дараа өргүүлсэн хүнд хамаарахгүй/
5. Солонгос улсын төлөө онцгой гавьяа байгуулсан хүн
6. Онцгой чадвартай бөгөөд тус улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг Иргэншил авах /2/-т үргэлжлүүлэн хүргэнэ.

국민이 되는 국적취득
‘국적취득’이란 어떤 나라의 국적을 취득하여 그 나라의 사람이 되는 일을 의미합니다. 이주민 정책에서는 ‘국적취득’과 ‘귀화’라는 말을 동일하게 사용하기도 하는데, 이때 귀화는 복수국적과 구별하여 자신의 현 국적을 포기하고 다른 나라 사람이 되는 것을 가리킵니다.
한 나라의 국적을 취득한다는 것은 그 나라의 국민이 된다는 뜻이기 때문에, 귀화는 자신의 본래 국적을 유지한 채 그 나라에 영구적으로 머무는 영주권과는 완전히 다른 개념입니다.
예를 들어, 한국인이 미국의 영주권을 취득하여 그곳에서 생활한다면 그 사람은 ‘재미 한국인’인 것이며, 귀화를 한다면 ‘한국계 미국인’으로 불리는 것입니다.

선천적으로 국적을 얻는 방법, 혈통주의와 속지주의
국적취득 방법에는 선천적인 취득과 후천적인 취득이 있습니다. 선천적 취득은 출생을 통해 국적을 취득하는 것으로, 국적취득의 가장 보편적인 방법이라고 할 수 있습니다.
선천적 취득을 통해 국적을 얻는 경우, 각 나라는 부모의 혈통을 따라가는 ‘혈통주의(속인주의)’와 태어난 지역을 따라가는 ‘속지주의’ 중 하나를 채택합니다.
한국의 경우 부모의 국적에 따라 그 자녀에게도 국적을 주는 혈통주의를 원칙으로 합니다. 하지만 부모가 분명하지 않을 때 혹은 부모가 무국적일 때 대한민국에서 출생한 자와 대한민국에서 발견된 기아에 한해서는 본래 인종에 상관없이 속지주의를 채택하여 국적을 주고 있습니다.

외국인이 후천적으로 국적을 얻는 귀화

외국인이 새롭게 국적을 얻기 위해서는 일정한 자격을 갖추어 ‘국적취득’을 신청해야 합니다. 한국은 원칙적으로 이중국적을 허용하지 않는 나라이기 때문에, 한국 국적을 얻어 한국 국민이 되기 위해서는 본국의 국적을 포기하고 ‘귀화’를 선택해야 합니다.
귀화에는 일반귀화와 특별귀화가 있으며, 대부분의 경우 일반귀화를 통해 국적을 얻습니다. 특별귀화는 법무부장관이 허가하는 특정한 조건을 갖출 때 가능하며, 특별유공자 자녀의 특별귀화는 대통령의 승인을 필요로 합니다. 일반귀화를 통해 한국 국적을 취득하기 위해서는 자격에 맞는 요건을 취득해야 하는데, 이때 체류기간, 재정능력, 범죄사실여부, 국적시험 등의 기준을 통과해야 합니다.

일반귀화 취득 자격
① 한국에 5년 이상 계속하여 거주한 자
② 부 또는 모가 대한민국의 국민이었던 자,
대한민국에서 출생한 자로서 부 또는 모가 대한민국에서 출생한 자,
성년이 된 후 대한민국 국민의 양자로 입양된 외국인이 3년 이상 계속하여 거주한 경우
③ 대한민국 국민과 혼인한 상태로 2년 이상 계속하여 거주하였거나,
혼인한 후 3년이 지나고 혼인한 상태로 1년 이상 계속하여 거주한 경우
④ 부 또는 모가 대한민국의 국민인 자
※ 부 또는 모가 귀화자인 경우에 그 자녀는 나이, 혼인여부, 국내 거주기간에 관계없이 특별귀화 허가신청이 가능
(단, 성년이 된 후 입양이 된 자는 제외)
⑤ 대한민국에 특별한 공로가 있는 자
⑥ 우수한 능력을 보유한 자로서 대한민국 발전에 기여할 것으로 인정되는 자

국적취득의 보다 자세한 내용은 국적취득(2)에서 이어집니다.

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google+ photo

Google+의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중