Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд оршин суух хугацааг сунгах боломжгүй?

Солонгос иргэнтэй гэр бүл болсон, оршин суух эрхтэй Гадаад иргэний гэр бүл цуцлагдах тохиолдолд түүний гол шалтгаан гэр бүлийн хүнд байгаа мөн тодорхой хугацаанд хамт амьдарч байсан бол оршин суух хугацааг сунгах боломжтой гэж шүүхээс шийдвэр гаргажээ.

10-р сарын 21-ний өдрийн Мэдээ 1-ийн мэдээнээс харвал Вьетнам улсын иргэн А нь 2010 оны 10-р сард Солонгосын иргэн В-тэй гэр бүл болж 2011 оны 3-р сард гэрлэлтийн виз/хуримын виз/ээр тус улсад ирсэн бөгөөд 2013 оны 3-р сард гэрээ орхин явж нөхрөөсөө тусдаа амьдрах болсон байна. А нь 2015 оны 3-р сард нөхрийнхөө эсрэг гэр бүл салах болон сэтгэл санааны хохиролын нөхөн төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд тухайн жилийнхээ 11-р сард гэрлэлтээ цуцласан байна.

А-гийн оршин суух хугацаа гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан жил болох 2015 оны 3-р сар хүртэл байсан бөгөөд тухайн асуудал шийдэгдсэн 11-р сард оршин суух хугацаа нь хэтэрсэн байв. А нь 2016 оны 9-р сард оршин суух хугацаагаа сунгах хүсэлтийг гаргасан боловч Гадаад иргэдийн оршин суух асуудал эрхэлсэн газраас үүнд татгалзсан хариу өгчээ. А нь Гадаад иргэдийн оршин суух асуудал эрхэлсэн газрын гаргасан шийдвэрийг зүй бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхээс тус улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэний хувьд гэр бүлийн хүний/Солонгос иргэн/ буруутай үйлдлийн/гол буруу/ улмаас гэр бүл цуцлагдаж байгаа тохиолдолд оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийг өгч болно гэж шийдвэр гаргажээ.

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google+ photo

Google+의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중